Wednesday, January 25, 2017

Core curriculum of Speaking and Writing Course H.ES201

Dear first graders,
 I attached below the core curriculum. Please review it and get familiar with formative and summative assessments.

H.ES403 Англи хэлний ярих бичих чадварын хөгжил хичээлийн цөм хөтөлбөр

Нийт цаг: 96 цаг - Хавар II улирал
Агуулга        
Судлах цаг
Бүлэг сэдэв – 3 кр (96 цаг)

Лекц цаг
Сем цаг
Лаб цаг
1
People’s character & appearance

Модуль
I


6
2
Habits/routines/lifestyles


6
3
Places & geographical features


6
4
Signs


6
5
Jobs/workplaces/job qualities


6
6
Environmental issues

Модуль
II


6
7
Animals & adoption schemes


6
8
Illegal imports


6
9
Types of holidays & means of transport


6
10
Holiday experiences


6
11
Climate/the weather


6
12
Packing tips

Модуль
III


6
13
Shops and products


6
14
Clothes and prices


6
15
Objects


6
16
Celebrations and customs


6

Total Contact Hours



96 цаг

Хичээлийн үнэлгээ

Үнэлгээний хэлбэр
Эзлэх хувь
Багтаамж
1
Ирц, оролцоо
10%
Хичээлийн идэвхи оролцоо, тасралтгүй суусан байдлыг харгалзан оноо өгнө. Ирц- 5, гэрийн даалгавар, оролцоо 5
2
Бие даалтууд
40%
Бие даалтыг 3 удаа гүйцэтгэнэ: 1.  Хугацаанд нь өгсөн эсэх 5%
2.  Бие даах ажлын гүйцэтгэл, үр дүн 25%
3.  Бие даах ажлын бүтээлч болон шинэлэг тал 10%
3
Явцын сорил I, II, III
30%
Нэг явцын шалгалтад ойролцоогоор хоёр бүлэг сэдвийн агуулгыг багтааж шалган дүгнэнэ. 
Судалсан сэдэв бүрийн агуулгыг түвшин тус бүрээр багцлан оруулж оюутны мэдлэг, чадварыг аман болон бичгийн хэлбэрээр шалгаж дүгнэнэ. Хичээлийн хөтөлбөрт тусгагдсан агуулгын хүрээнд  ярих чадвар болон хэлний онолын мэдлэгийг шалгах харилцааны олон аргуудыг ашигласан бүтээлч дасгал даалгавраас бүрдэнэ.
Суралцагчид зохион бичлэг, эсээ, гэрээ ба ажилд орох өргөдөл зэрэг албан болон албан бус захидал бичих, харилцан яриа зохиох мөн ном зохиол унших, дүгнэлт эргэцүүлэл бичих, адал явдал зохиох, үгийн сангийн даалгавар зэргийг улирлын туршид гүйцэтгэн дүгнүүлнэ.
4
Эцсийн үнэлгээ, шалгалт
20%
Хичээлээр үзсэн бүх агуулгыг багцлан оруулж оюутны мэдлэг, чадварыг аман хэлбэрээр шалгаж дүгнэнэ.  Ярих бичих чадварын хөгжил хичээлийн үндсэн сурах бичгийн агуулгад багтсан бүлэг тус бүрийн бүтэц, зохион байгуулалт нь шаталсан дасгал даалгавраар суралцагчдыг түвшин бүрээр хөгжүүлэх боломжтой ба багш суралцагчдын сонирхол, нас сэтгэхүйн онцлог зэргийг харгалзан нэмэлт материалыг өөр олон эх сурвалжаас хүлээн авч ашиглах боломжтой. Суралцагчдын ярианы чадварыг хэлний зарим чадварын адил тоймлон дүгнэх боломжгүй учир үнэлгээний нарийвчилсан арга болох рубрикээр үнэлнэ.


Явцын шалгалтын хуваарь
Шалгалтын нэр
Хэлбэр
Хугацаа
Хамрах сэдэв
1
Явцын үнэлгээ-1
Модуль тест 1
4-р долоо хоногт
1-5 сэдвүүд
2
Явцын үнэлгээ-2
Модуль тест 2+аман
8-р долоо хоногт
6-10 сэдвүүд
3
Явцын үнэлгээ-3           
Модуль тест 1
12-р долоо хоногт
11-16 сэдвүүд



Бие даалтын ажлын хуваарь:
Үнэлгээ
Хэлбэр
Хугацаа
Хамрах сэдэв
1
Бие даалт 1
Эх зохиол уншиж судлан товчлол тэмдэглэл хийх

3-р долоо хоногт
1-5-р бүлэг сэдвүүд
2
Бие даалт 2
Харилцан яриа зохиож дүрчилсэн тоглолт хийх

6-р долоо хоногт
6-10-р бүлэг сэдвүүд
3
Бие даалт 3
Зохион бичлэг, эсээ зохион бичих,
10-р долоо хоногт
11-16-р бүлэг сэдвүүд

Бие даалтын даалгаврыг  үнэлэх арга:
Бие даан гүйцэтгэх ажил
АХ-ний яриа бичих чадварын хөгжил I хичээлээр хийх бие даалтын ажлын хэлбэрт:
Харилцан яриа зохиож дүрчилсэн тоглолт хийх
Эх зохиол уншиж судлан товчлол тэмдэглэл хийх
Зохион бичлэг, эсээ зохион бичих, мэдээлэл харилцааны технологийг ашиглан мэдээлэл хайх, олж авах  улмаар түүнийгээ боловсруулан  илтгэл тавих зэрэг орно.
Ном, сурах бичгээс гадна интернэт болон мэдээллийн бусад эх сурвалжуудыг ашиглах, багаар ажиллах,  цэвэр гаргацтай бичих зэргийг анхаарах шаардлагатай. Бие даах ажлыг хийхдээ бүлэг сэдвийг уншин судалж, дасгал даалгаврыг цөм хөтөлбөрт тусгасан зааврын дагуу хийж гүйцэтгэнэ. Бие даалтыг тухайн улиралд 3 удаа хийж гүйцэтгэх бөгөөд 4, 8, 12 дахь  долоо хоногт хураан авч, дараах шалгуураар дүгнэнэ. Үүнд:
1.  Хугацаанд нь өгсөн эсэх - 5%
2.  Бие даах ажлын гүйцэтгэл, үр дүн - 25%
3.  Бие даах ажлын бүтээлч болон шинэлэг тал - 10%


Бие даалт №1

Сэдэв: “Celebration” хотын тухай өгөгдсөн линкээс дэлгэрүүлэн уншиж судлан товчлол, тэмдэглэл хийх (х.25)

Хэлбэр:                     Аман шалгалт
Хугацаа:                     3-р долоо хоногт
Эцсийн хугацаа:      15/II

Арга зүй:                   Бие даан ажиллах
Зорилго:                    Аливаа зүйлийг уншиж, уншсан зүйлийн тухай өөрийн ойлголтоо  
товч, тодорхой илэрхийлж, үг хэллэгийг оновчтой сонгон хэрэглэх  CLO [1.3], [1.2], [2.2]

Үйл явц:                   Оюутан багшийн өгсөн линкээр орж “Celebration” хотын илүү  
                                   мэдээлэл унших
                                   Товчлол бичих
Шалгуур:
•           Уншсан зүйлийн талаар товч тэмдэглэл хөтөлсөн байх
•           Гол дүрүүдийн тухай дүрслэн ярьж чаддаг
•           Үг хэллэгийг зөв, оновчтой сонгож хэрэглэх, утгыг нь мэдэж байх
•           Багшийн асуултанд бүрэн дүүрэн хариулт өгөх
•           Холбогдох үг хэллэг, нэр томъёог цээжлэн тогтоох
•           БДА-аа амаар хамгаалах


Бие даалт 2

Сэдэв: Харилцан яриа зохиож дүрчилсэн тоглолт хийх

Хэлбэр:                     Дүрчилсэн тоглолт хийх
Хугацаа:                     6-р долоо хоногт
Эцсийн хугацаа:      7-р долоо хоногийн оюутны БДА шалгах хуваарьт өдөр
Арга зүй:       Сурагчдад өөрийн сурах үйлээ удирдан чиглүүлэх, бусадтай хамтран ажиллах харилцааны чадвараа  хөгжүүлэх боломжийг олгоно.
Зорилго:
6-10-р бүлэг сэдвийн хүрээнд үзсэн үг хэллэгийг оновчтой сонгон, харилцан яриа зохиож, дүрчилсэн тоглолт хийх CLO
Үйл явц:        Багш БДА-ын удирдамжийг танилцуулах, оюутнууд зааврын дагуу ажиллах, ажлын явцыг 1-2 удаа багшид танилцуулж зөвлөгөө авах, хийсэн ажлаа хамгаалах, дүгнүүлэх
Шалгуур:
  • 6-10-р бүлэг сэдвийн шинэ үг хэллэг, харилцан яриаг бичиж, тэмдэглэсэн байх
  • Үг хэллэгийг зөв, оновчтой сонгож хэрэглэх, утгыг нь мэдэж байх
  • Тухайн сонгосон дүрдээ хэрхэн хувирч, ажилласан байдал
  • БДА-ыг дүрчилсэн тоглолт хийж, хамгаалах


Бие даалт №3

Сэдэв:       Зохион бичлэг, эсээ зохион бичих,

Хэлбэр:                     Бичгээр
Хугацаа:                     10-р долоо хоногт
Эцсийн хугацаа:      11-р долоо хоногийн оюутны БДА шалгах хуваарьт өдөр
Арга зүй:       Мэдлэг бүтээх суралцагчийн оролцоо төвтэй сургалт зохион байгуулахад анхаарч оюутнуудад хамтран мэдлэг бүтээх, бүтээлч эргэцүүлэл хийх боломжийг олгоно.
Зорилго:
11-16-р бүлэг сэдвээр үзсэн бичвэрийн дагуу зохион бичлэг, эсээ бичиж, өөрийн санал бодлоо бичгээр цэгцтэй илэрхийлж сурах
Үйл явц:        Багш БДА-ын удирдамжийг танилцуулах, оюутнууд зааврын дагуу ажиллах, ажлын явцыг 1-2 удаа багшид танилцуулж зөвлөгөө авах, хийсэн ажлаа хамгаалах, дүгнүүлэх
Шалгуур:
•           11-16-р бүлэг сэдвээр үзсэн ил захидал, өгүүлэл, эссээнд анализ хийх
•           Бичвэр тус бүрийн ялгааг нарийн гаргаж, харьцуулалт хийх
•           Үг хэллэгийг зөв, оновчтой сонгож хэрэглэх, утгыг нь мэдэж байх
•           БДА-аа бичгээр хамгаалах

ЭЦСИЙН  ҮНЭЛГЭЭ:

Эцсийн үнэлгээг үнэлгээний даалгаврын санд тулгуурлан авна.  Үнэлгээний даалгаврын сан нь дараах үндсэн 4 даалгавраас бүрдэнэ.

1. Багштай чөлөөт сэдвээр ярилцах /1минут /
2. Өгсөн зургийг дүрсэлж ярих, ижил болон ялгаатай талуудыг дурдах /4минут /
3. Багшийн асуултад хариулах/1минут /
4. Тарааж өгөх материал дээрх асуултын дагуу хамтрагчтайгаа ярилцах /2 минут /

Үнэлгээг хөтөлбөрт тусгасан рубрикээр үнэлнэ.


No comments:

Post a Comment